7/18/2010

Хоёр галуу нэг мэлхийн үлгэр





Субашидын үлгэрээс

         Ашид хүний хүчээр явсан муу хүн
         Алстаа аргагүй нэг доройтох болъюу.
         Адилтгавал, хоёр галуунд дамнуулсан яст мэлхий
         Айлын дэргэд унаж хоцорсон үлгэр мэт
хэмээсэн нь,


Нэгэн нуурт хоёр галуу ба нэг яст мэлхий байснаас
ган болоод нуур ширгэсэнд хоёр галуу өөр усанд
одохыг завдахад яст мэлхий өгүүлрүүн:

  • Та нар усанд одох бол намайг аваачигтун хэмээхэд, галуу 
өгүүлрүүн:
  • Чи үгэнд дуртай тул үл аваачна хэмээсэнд, мэлхий,
  • Би юм бүү өгүүлсүгэй хэмээв. Түүнээс явах цагт
нэгэн өчүүхэн модны дундаас мэлхий зуугаад хоёр
үзүүрээс нь хоёр галуу зууж нисээд явсаар нэгэн
айлын дээгүүр гарахад олон хүүхэд үзээд,
  • Ай, хоёр галуу нэгэн мэлхийг дамнан явна гэхийг
мэлхий сонсоод “Намайг шувуу аваачих биш, би
өөрөө нисэж явна” гэж хэлэхээр дуугартал
модоо алдан, хөсөр унасан гэдэг.