9/20/2010

Цэцэг таригч өвгөн



“Эрт эдүгээхийн гайхамшигт сайхан үзэгдэл” Судраас


                    Цэцэг таригч өвгөн үдэш
                    цэцгийн дагинатай учирвай

          ...
          Хөөрхий цэцэг хүнээс юуны өөр
          Хөлдүү газраа гэсэхүй цагт үндэс нь хүмүүжмүй.
          Хөгжиж ургасан цагт хөх навч нь дэлгэрмүй.
          Хүлцэнгүйгээр хөтөр салхины аюулыг дагамуй за.
          Хөх огторгуйн хурын рашаанаар амьдармуй.
          Хүчин төгөлдөр нарны дулаанд шүтмүй.
          Хүсэлд эзэн нь цэцэглэхүйг эрэн санахуйд
          Хөөрхий цэцэг аягаа дэлгэн сайхан нээмүй.
          Хүний жаргал нэгэн жилийн дөрвөн улирлыг ээлжлэн цэнгэлдмүй.
          Хөөрхий цэцэг гагцхүү зуны цагт шүтэж хөгжмүй.
          Хүний гар гэмтвээс засуулж болмуй за.
          Хөөрхий цэцэг мөчрөөс нь бас салгаваас
          Хүсэлд минь дотор огоот үл түвдмүй.
          ...