6/13/2012

Хан хөхий уул



Хан Хөхий уул нь Увс аймгийн Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан, Баруунтуруун, Хяргас, Зүүнговь, Малчин, Наранбулаг зэрэг 8 сумын нутгийг дамнаж 200 километр орчим сунаж тогтсон Хангайн нурууны салбар уул юм. Хан Хөхийн ноён оргил нь Алтан Дуулга хэмээх мөнх цаст уул юм. Далайн төвшнөөс дээш 2940 метр өндөрт өргөгдсөн байдаг. Байгалийн үзэсгэлэн, ан амьтан, ургамал, эрдэс баялаг, рашаан ус зэрэг нь хосгүй сайхан. Иймээс дэлхийн өв газар нутгийн санд бүртгэжээ. Хан Хөхий уулыг эрт цагаас тахиж тайж ирсэн бөгөөд 33 овоотой, 33 сантай хэмээн хэлэлцдэг ажээ.